
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хорих ангид нас барсан нь олон хүний анхаарлын төвд байна. Түүнийг амиа алдсанд хүмүүс төрийн байгууллага буюу хуулийн байгууллагынхныг буруутгаад байгаа юм. Юутай ч холбогдох албаны хүнээс өнгөрсөн он болоод энэ оны эхний улирлуудад хэчнээн хүн хорих ангид нас барсан талаар тоон мэдээллийг тодруулахад "Өнгөрсөн онд 17 ялтан хоригдол нас барсан. Энэ оны эхний 5 сарын байдлаар дөрвөн хүн амиа алдсан. Ихэнх нь өвчний хүндрэлээр, гэнэтийн байдал буюу цус харвах, зүрх нь хаагдсан байдаг" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/