
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны орой нойтон цас орж, цасан шуурга шуурч цаг агаар хүндэрсэний улмаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшиг ослын 21 дуудлага ирж үүнээс 16 дуудлагын дагуу гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Үүнд, айл усанд автсан 2, машин цасанд суусан 11, цасан шуурганд төөрсөн 2, мал цасанд боогдсон, ишиг хурга цасанд дарагдсан 1 нийт 16 дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 48 албан хаагч, нийт 15 автомашин, 63 бог малыг хунгарласан цаснаас гаргаж, 47 том хүн, 6 хүүхдийг аюулгүй газарт буюу гэрт нь хүргэж, мал нь хотноосоо гарч бэлчээрлэх боломжгүй болсон 1 айлд 10 боодол өвс хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/