
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж байгаа барилга дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 08:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад барьж байгаа барилгын 1 дүгээр давхарт ажилчдын хувцас солих өрөөнд гал гарч байсныг унтраасан. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд мөн барьж байгаа барилгаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад тус барилгын ажилчид гагнуур хийснээс гал гарсаныг иргэд унтраажээ. Энэ мэт сүүлийн өдрүүдэд баригдаж буй барилга дээр гал гарах, ажилчдынх нь болгоомжгүй үйлдлээс иргэдийн эд хөрөнгийг шатаах үйлдэл гарч байгааг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/