зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чингис трейд”-ийн захиалсан барилга краны аюулгүй байдлаа сахиагүй байжээ

2014-5-15
0
ЖИРГЭХ

 Picture 008   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон  Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид тус дүүрэгт баригдаж байгаа барилгуудад шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар хамгийн түрүүнд  Баянгол дүүргийн XIX хороонд баригдаж байгаа үйлчилгээний зориулалтай таван давхар барилга дээр очсон. Биднийг очиход тус барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч барилга дээр ажиллаж байсан ажилчид аюулгүй ажиллагааны хувцсаа бүрэн өмсөөгүй, барилгын  аюулгүй ажиллагаа болон барилга байгууламж барих дүрэм журмыг мөрдөж ажлаагүй байсан юм. Мөн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хооллож, хувцсаа солих байр хүртэл байгаагүй бөгөөд  барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хоолыг ил задгай газарт хийж байлаа.  Эдгээр зөрчлийг тооцон барилгын үйл ажиллагааг хангаагүй хэмээн үйл ажиллагааг нь түр хугацаагаар  зогсоосон юм. Тус барилгын захиалагч “Бэгэрсайхан” ХХК,  харин гүйцэтгэгч нь “Хадат мянган “ХХК байсан юм. Барилга үйл ажиллагаа явуулж байгаа “Хадат мянган” компани нь барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлөөс өөр бичиг баримт байгаагүй юм. Уг барилгын инженер н.Баатар “Одоогоор арав гаруй хүн ажиллаж байгаа. Бид  өглөө ажилдаа гарахдаа аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгдөг.  Манай барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн байгаа. Барилгын аюулгүй ажиллагааны талаархи сургалт сууж амжаагүй” гэдгийг хэлсэн юм.Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр аюулгүй байдлын хяналтын улсын  байцаагч Б.Чулнуунчимэгээс дараах зүйлийг тодрууллаа.
Picture 002
    -Шалгалтаар нэлээд зөрчил илэрч үйл ажиллагааг нь зогсоолоо. Үйл ажиллагаа зогсооход хугацаа заах уу?
-Барилгын үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаагүй, барилга барих дүрэм журмыг мөрдөөгүй байна. Мөн ажилчид нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүй байсан. Иймээс үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоож, мөнгөн торгууль ногдуулж байгаа. Энэ компани аюулгүй байдлаа хангаж, зөрчлөө арилгасны дараа актыг сэргээж, үйл ажиллагаагаа үргэлжүүлнэ. Түр хугацаар учраас хугацаа заахгүй.  Аюулгүй байдлаа хангахгүй бол янз бүрийн осол гэмтэл гарах гэх мэт эрсдэлтэй зүйл зөндөө гарч байна.

-Энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүс аюулгүй  байдлаа хэр хангасан байна вэ?
-Талбайн зохион байгуулалтаас эхлээд зөрчил дутагдал их байна. Дотогш ороод явахад хэцүү, хөл тавих зай талбай байхгүй байна.

-Энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүс тусдаа байрлах орон байх хэрэгтэй биз дээ?

-Цаг агаарын тохиромжгүй нөхцөлд ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн  28 дугаар зүйлийн 1.10 тодорхой заасан байдаг. Мөн нийтлэг журам дээр ч гэсэн тодорхой заасан байгаа. Тухайлбал, барилгын талбай дээр хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангасан ахуйн байраар хангах гэсэн заалтууд байдаг юм. Хөдөлмөрийн  аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаар хамтарсан гэрээ төлөвлөгөөг боловсруулж ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй  байна. 

-Зөрчил гаргаж үйл ажиллагаа зогсоочихсон байхад ажиллах тохиолдол цөөнгүй байдаг. Хэрэв ажилласан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Үйл ажиллагаа явуулвал хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана. Мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм.
Picture 002
Picture 008Харин үүний дараа Баянгол дүүргийн X  хороонд баригдаж байгаа барилгууд дээр очлоо. Гэвч цаг агаарын байдлаас  хамаарч үйл ажиллагаагаа явуулаагүй байсан юм. Мөн XX хороонд байрлах барилгууд дээр очиход гурван барилга цаг агаарын байдлаас хамаарч ажиллахгүй байсан бол тус хороонд байрлах “Хархорин” цогцолборт  барилгын аюуйлгүй байдлын ажиллагаа болон ажилчдын аюулгүй ажиллагаа харьцангуй сайн хангагдсан байсан боловч тодорхой хэмжээний зөрчил дутагдал илэрсэн. Тухайлбал, краны аюулгүй байдлыг хангаагүй гэх мэт. Иймээс шалгалтын багийнхан гаргасан зөрчил арилгуулах шаардлага хуудас өглөө. Уг барилгын захиалагч нь “Чингис трейд”, гүйцэтгэгч нь “Эх-Ачуут” ХХК  байсан юм. Эдгээр шалгалтанд хамрагдсан  барилгын компаниудад нийслэлийн Засаг даргын албан даалгавар болох Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах тухай журмыг өгч нарийн мөрдөж ажиллах үүргийг өглөө.  Мөн МХЕГ-ын  даргын баталсан удирдамжийн дагуу барилга угсралтын ажилд шалгалт эхэлсэн байгаа. Энэхүү шалгалт бүтэн жил явагдана. Эхний үе шат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны дотор,  хоёрдугаар үе шат нь зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25 хүртэл явагдана. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 25-ны дотор явагдах юм. Харин дүүргүүд төлөвлөгөөт хугацаатай шалгалт хийж байгаа. Энэхүү төлөвлөгөөт шалгалтыг энэ сарын 12-26-ны хооронд хийгдэх юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    5 цаг 43 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    6 цаг 1 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    6 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 37 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    7 цаг 1 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    7 цаг 46 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    7 цаг 55 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    8 цаг 6 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    8 цаг 31 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    9 цаг 49 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    9 цаг 53 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    10 цаг 4 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    10 цаг 23 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    10 цаг 27 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    10 цаг 56 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    11 цаг 2 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    11 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    11 цаг 30 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    11 цаг 53 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    12 цаг 9 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК