
“Майами Хит” өнөөдөр “Брүүклин Нетс” багыг 96:94 харьцаатай хожсоноор Дорнод бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа. Тоглолтын дөрөвдүгээр үед “Хит” 30 оноо авснаар тоглолтын хувь заяаг эргүүлж чадсан бөгөөд шийдвэрлэх мөчид Рэй Ален гайхалтай гурван онооны шидэлт гүйцэтгэсэн юм. Өнөөдрийн тоглолтод Жой Жонсон 34 оноо багаа хошуучилжээ. "Хит"-үүд “Индиана Пэйсерс”, “Вашингтон Визардс” багуудын аль хожсонтой нь бүсийн аваргын төлөө өрсөлдөнө.
