
Өнөөдөр “Сан Антонио Спөрс” талбайдаа “Портланд Трэйл Блэйзерс” багийг хүлээн авч 104:82 харьцаатай хожсоноор Өрнөд бүсийн аваргын төлөөх өрсөлдөөнд шалгарлаа. Тони Паркер тоглолтын 10 дахь минутад бэртлийн улмаас талбайг орхисон бөгөөд Данни Грийн, Кавай Леонард хоёр тус бүр 22 оноо авч бага хошуучилсан байна. Өмнөх шатанд “Хьюстон Рокитс” багийг мулталсан “Блэйзерс” ийнхүү хүчирхэг “Спөрс” багт 1:4 харьцаатай хожигдлоо.

24tsag.mn