
Тус киноны зохиолыг СТА Б.Баярмагнай бичиж, МУАЖ А.Энхтайван ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Харин гол дүрүүдийг Ц.Төмөрхуяг /МУСТА/, Д.Оюунзул, Б.Батсумъяа /МУСТА/, Б.Болор нар бүтээсэн байна.
Зургаа дахь мэдрэхүй хүн бүрт байдаг. Гэвч түүнийгээ нээж мэдэрч чаддаг нь тун цөөхөн. Зарим тохиолдолд хорвоогийн сайн мууд өрөвч зөөлөн, чин сэтгэлээр хандсан нэгэнд заяагддаг байна. Сэтгэлийнхээ хатаар амьдралын хатууг даван туулсан шар хантаазтан Алагааг, залуухан бүсгүйн сүнс сонгожээ. Хорвоод үлдэх бяцхан хүүгийнхээ хувь заяанд санаа зовсон сүнс, хүний ертөнцөд байх багахан хугацаандаа Алагаагийн тусламжтайгаар бүхнийг хийж эхэлнэ. Сүнсний хүсэл биелэх болов уу...?
24tsag.mn