Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
2. Монгол, Эстонийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай
3. Гадаад харилцааны сайдын Швед, Дани Улсад хийх айлчлалын тухай
4. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн талаар авах арга хэмжээний тухай
5. Монгол Улсын иргэнд 2014 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
6. “Төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
7. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай*
8. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
9. Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд авах зарим арга хэмжээний тухай*
10. Агаарын тухай хууль болон “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
11. Бусад асуудал*
Танилцуулах асуудал
12. Нууц асуудал*
13. Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай
14. Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн тухай*
15. Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай
16. Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай
17. “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын гишүүн улсуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн сайд нарын 43 дугаар чуулганыг 2015 онд Монгол Улсад зохион байгуулах тухай
18. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал
Сэтгэгдэл (1)