Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байна. Наадамд ҮДБЭЧ, Хүүхэлдэйн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр, Дорнод аймгийн ХДТ, Себри, Египет улсууд өрсөлдөнө.
