Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээр Америкийн жүжигчин Феррари олны нүдэн дээр тун эвгүй байдалд оржээ. Georges Hobieka брэндийн урт цагаан даашинзных нь хормой доогуур Украины сэтгүүлч Виталий Седюк толгойгоо шургуулах нь тэр. Улаан хивсний ёслолыг үймүүлэгч дэггүй сэтгүүлчийн толгойг эрэгтэй жүжигчид татав. Виталий томоохон арга хэмжээн дээр алдартнуудыг шоконд оруулдаг бөгөөд 2012 онд Ким Кардашиан руу гурил цацаж байв.


