ЗГ-ын хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ. Үүнд шинжлэх ухаан, технологийн салбарт нэгэнт бий болсон хүч, нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилтыг дэвшүүлжээ. Энэ салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан байна. Мөн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг төрөөс баримтлах бодлогын төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл (1)