ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжин, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. УИХ-д ажлын хэсэг байгуулагдаж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төслийг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар удаа дараа хэлэлцсэн ч нэгдсэн чуулганаар хуулийг батлах эсэх тогтоол олонхийн дэмжлэг аваагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг төсөлд тусган дахин өргөн барьж байгаа ажээ.
