зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: МИАТ-ын Ч.Хоролсүрэнд дахин хэрэг үүсгэж, ”Flash” хамтлагийн гишүүнийг хар тамхины хэрэгт шалгаж байна

2014-5-19
0
ЖИРГЭХ
   Манай сайт та бүхэнд томчуудын хийгээд улс оронд багагүй хохирол учруулсан гэмт хэргийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлтийг нэхэн сурвалжилж “гэмт хэргийн тойм”-оороо хүргэдэг.
    Манай сайт та бүхэнд томчуудын хийгээд улс оронд багагүй хохирол учруулсан гэмт хэргийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлтийг нэхэн сурвалжилж “гэмт хэргийн тойм”-оороо хүргэдэг.

Тэгвэл энэ удаагийн тоймоороо энэ сард гарсан төрийн албаныхан хийгээд олны танил хүмүүс, төрийн байгууллагуудын хэрэгт татагдсан байдал мөн өмнөх хэргүүдийн мөрдөн байцаалтын явцын талаар түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

2a43daaa7dfe5809bigМИАТ-ын Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэснийг прокуророос мэдээлэв
Ч.Хоролсүрэн нар нь бусадтай бүлэглэн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр МИАТ ТӨХК-иас 297,000 ам.долларыг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн нэр бүхий компанийн данс руу удаа дараагийн үйлдлээр шилжүүлж дээрх мөнгийг Монгол Улсын Голомт банкинд дахь иргэн Н.Гантөмөр,О.Тамирын нарын дансуудаар буцаан шилжүүлэн авч ашигласан үйлдэлд Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

c21c90107740f538big"Flash" хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт байцаалт өгч байна
"Flash" хамтлагийн нэгэн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Тэрбээр цагдаагийн байгууллагад найзуудынхаа хамтаар байцаалт өгч эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээд байгаа. Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад "Тус хамтлагийн нэг гишүүнээс мэдүүлэг авч байгаа нь үнэн. Гэхдээ хорьж цагдсан зүйл байхгүй. Учир нь уг хамтлагийн гишүүнтэй хамт явж байсан хүмүүс хар тамхины хэрэгтэй холбогдолтой байж болзошгүй байгаа. Харин "Flash" хамтлагийн гишүүний хувьд хамт явж байсан гэдэг утгаар хар тамхитай хамааралтай эсэхийг шалгаж байна" гэв.

29953e93fb7a713bigГар утас татваргүй оруулуулахыг завдсан гаалийн байцаагчид шалгагдаж байна

АТГ-ын ажилтнууд  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гаалийн байгууллагын хоёр ажилтныг баривчилсан байгаа. Тодруулбал, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Батжаргал, н.Нямдорж нарыг баривчилсан юм.   Учир нь тэд бусдын авчирсан хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулсан агаад улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэл нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.

dc4bdcdbb4df2b6dbigМарш тактикийн тэмцээнд бэлтгэж байсан цэрэг амиа алдав
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь энэ сарын 13-ны өдрийн 22.00 цагийн үед нас барсан байдаг. Улмаар түүнийг гадны нөлөөгүй нас барсан талаар шүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр тогтоогоод байгаа. Гэсэн ч хүн нас барсан, хүний амьтай холбоотой хэрэг учир уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

f65f1b02aef7b96c90459c6891b67f79b1f874a2Хүүхэд зодсон 190 дугаар цэцэрлэгийн багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон байдаг. Улмаар эл хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан юм.
Энэ хэрэгт  дүүргийн 2 дугаар прокурорын газраас  хяналт тавьж ажилласан бөгөөд яллагдагч Д.Цэнд-Аюушт  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  энэ сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

гэмт хэрэгХоёр охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, олныг сэртхийлгэлээ
Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны эцэст хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоонд булсан хэрэг гарсан.  Тодруулбал, Шар хадны эцсийн буудлаас 300 метрийн зай буюу  Шар хад уулнаас хоёр хүний гар, хөл, толгойгүй болсон цогцос олдсон байдаг. Улмаар цагдаа нар тухайн газрын ойр орчмоор шалгалтыг явуулж, хэрэгт нотлох баримт болохуйц эд зүйлсийг цуглуулж, шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээд, сэжигтэн этгээдийг 48 цагийн дотор олсон юм. Хоёр талийгаач охидын хувьд 19, 20 настай залуухан аж.

ab4aa65141e29c17big“Гал үндэстэн” холбооны гишүүдийг хорих ангиудад хуваарлилаа
"Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг өнгөрөгч сард Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, ялыг нь бууруулсан.

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан тэднийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт өөр ангиуд руу хуваарилжээ. Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Г.Болдбаатарыг Амгалангийн 421 дүгээр хорих ангид, Ж.Ганболдыг “Ганц худаг”-ийн салбар Дарь эхийн хориход, Ё.Дашцэрэнг Дархан руу шилжүүлсэн байна.

Харин тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр одоогоор 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд хаашаа шилжүүлэх нь тодорхойгүй байгаа аж.

ac943f248c406573originalЭхнэрээ хөнөөсөн гэх цагдаагийн хошуучийн хорих хугацааг сунгалаа
Өнгөрсөн сарын 18-ны  шөнө 02.30 цагийн орчимд Т гэх эмэгтэй нөхөр болох цагдаагийн хошууч  О-д зодуулж амиа алдсан гэх ноцтой хэрэг гарсан. А.Отгонбаяр согтуурлах  ундаа хэрэглэсэн үедээ эхнэрийгээ  тамлан зодож, дөрвөн давхарын цонхоор шидсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн яриад байгаа. Харин цагдаагийн байгууллагын зүгээс түүнийг хүнийг эхнэрээ амиа хорлоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн цагдан хориод байгаа.  Тэгвэл энэ сарын 2-ны өдөр түүний цагдан хорих хугацааг сунгажээ.

Оюутнуудыг барьцаалж, нэг иргэний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа

Хан-Уул дүүргийн 12-р хороонд Биокомбинатад байрлан Мод үржүүлэх төвд энэхүү хэрэг гарсан юм. Тухайн компанид шинээр орсон ажилтан нь согтуурсан үедээ дадлага хийж байсан 10 гаруй оюутныг сүрдүүлж, хоолойнд нь хутга тулгаж барьцаалсан хэрэг гарсан. Мөн нэг иргэн амиа алдаж, өөр нэг иргэн бэртэж гэмтсэн юм. Улмаар хэргийг мөрдөн байцаалт одоогоор үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг цагдан хорьсон юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.23.51.8)
    ene sar garsanaas hoish ch neleen aimar herguud garsan shuu
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.8.217)
    цагдаа нарын үилдсэн гэмт хэргүүдииг дарагдуулаадд өнгөрдөг шүү дээ...
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    balarsiiin
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    14 цаг 54 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    15 цаг 12 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    15 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 48 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    16 цаг 12 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    16 цаг 57 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    17 цаг 6 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    17 цаг 17 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    17 цаг 42 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    19 цаг 0 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 4 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    19 цаг 15 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    19 цаг 34 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    19 цаг 38 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    20 цаг 7 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    20 цаг 13 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    20 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    20 цаг 40 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    21 цаг 4 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    21 цаг 20 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК