
Дуучин Д.Балдангийн санаачилгаар тус тоглолтын бүх орлогоор шинэхэн гавьяатад байр авч өгөхөөр болсон бөгөөд байрны түлхүүрийг өнөөдөр тайзнаа гардуулах юм.
"Насны намар", “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг эрхэм гавъяатын аялгууг нь зохиосон олон сайхан дуунууд тус тоглолтын тайзнаа эгшиглэнэ.
Дашрамд сонирхуулахад эрхэм гавъяатын шилдэг дуунуудаас бүрдсэн цомог тун удахгүй худалдаанд гарах аж.
24tsag.mn