
Ла лигийн аваргын төлөөх өрсөлдөөн “Барселона”-гын Кэмп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тэд “Атлетико Мадрид”-ыг хожсон тохиолдолд лигийн аварга цолыг хүртэх боломжтой байсан.
Гэвч лигийн хүснэгтийг хошуучилж буй “Атлетико Мадрид” шилдэг тоглолтоо үзүүлж, тэнцсэнээр лигийн аварга цолыг хүртлээ. Мадрид хотын баг 1996 оноос хойш анх удаа лигт түрүүлсэн нь энэ байлаа.
24tsag.mn