NBA-гийн дорнод бүсийн аваргын төлөөх эхний тоглолт өнөөдөр "Индиана Пэйсерс"-ийн талбай дээр явагдлаа. Талбайн эзэд тоглолтын эхнээс оноогоор илүүрхэж 107:96 харьцаатайгаар “Майами Хит”-ийг буулган авсан юм. Өнөөдрийн тоглолтод “Индиана Пэйсерс”-ээс Пол Жорж 24 оноо, долоон оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн. Харин “Майами Хит” багаас Дуэйн Уэйд 27 оноо, ЛеБрон Жэймс 25 оноо тус тус авчээ.