
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1359 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 51 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 12, хулгайлах 16, танхайрах 7, булаах 1, дээрэмдэх 3, бусдын биед гэмтэл учруулах 3, зам тээврийн хэрэг 20, осол 19 гарч 22 хүн гэмтсэн байна.