зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-Алтанхуягийг тарчлаах газар

2014-5-23
0
ЖИРГЭХ

    Screenshot_8_500x500Ачааны хүнд, амьдралын хэцүүг үүрч яваа Н.Алтанхуягийн Засгийн газрыг ганхуулах талаарард түмэн үг дуугарч, үзэл бодлоо илэрхийлсэн нь үгүй. Учир нь Ерөнхий сайдын авчирсан олон шинэчлэл, тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн цогц бодлого МАН-ын Засгийн газрын үед төрийн дарамт, бизнесийн шахаанд удсан жижиг дунд бизнес эрхлэгчдийг баярлуулж буй билээ.Гэвч Засгийн газрын орших, эс орших нь АН-ын зарим эрх мэдэл бүхий нөхдийн хувьд зүйрлэшгүй чухал асуудал болж өдгөө тогоон доторхтүжигнээн нь савнаасаа хальж Н.Алтанхуяг төдийгүй түүний ойр дотны хүмүүсийг ч нэрвэж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Чухам хэн, яагаад, яах гээд байгааг “Хуучин бууны хугархай”-нууд бол гадарлаж буй.

Байгуулагдсанаасаа хойш хорин жилийн турш үе үеийн дарга нартаа халгаатай, дотоод зөрчил, амбицаа дарж чадалгүй хоорондоо алалцаж, хагаран бутарч, улмаар МАХН-ын идэш болж байсан АН үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн үед тогтворжсон байдаг. Үүнийг хэнбугай ч хэлнэ.

Хагалан бутаргагч гэсэн этгээд имиджээрээ тухайн үед намынхныгаа гонсойлгож байсан Ц.Элбэгдоржоос АН-ын даргын суудлыг чөлөөт сонгуулиар, олонхийн саналаар гуядаж авсан Н.Алтанхуяг тэр үеэс л эрхэм Ерөнхийлөгчийн гол дайсан болсон билээ. Ямартаа Ц.Элбэгдоржийн мөнхийн дагуул болох З.Энхболд Н.Алтанхуягийг намын дарга болсных нь төлөө шаралхаж, Ардчилсан хүчний холбоо хэмээгчийг байгуулсан түүхтэй. Түүний удирдсан Ардчилсан хүчний холбоо АН-ыг талцуулан хувааж, нам доторх намын үүрэг гүйцэтгэн тусдаа Их хурал хүртэл зарлан хуралдуулж байсныг өдгөө олон хүн санаж байгаа. Гэвч Н.Алтанхуяг даргадаа халгаатай, эвлэрэл хэмээгчийг мартсан, хурал болгоны үеэр хаалга савж, ханаа цөм өшиглөдөг АН-ынхныг эв нэгдлийн дор зангидан төлөвшүүлж чадсан байдаг. Чухам энэ эв нэгдэл нь 2012 оны УИХ-ын сонгуулийн шийдвэртэй ялалтыг АН-д авчирч, энэ нам анх удаа төрийн гурван өндөрлөгийг эзлэх эрхтэй болсон. Харамсалтай нь өдгөө Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагах оролдлого АН-ын зарим нөхдийн зүгээс удаа дараа гарч, ханилж яваад нөхрөө хадрах хандлага ажиглагдах болов.

Монгол улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлаганд АТГ ажилладгийг бүгд мэднэ.Ц.Элбэгдорж дахин сонгогдохынхоо өмнө буюу 2013 оны ¬Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан АТГ-аар дамжуулан МАХН болон МАН-ыг дарамт шахалтанд оруулж, Н.Энхбаярт ял сонсгосноороо гол өрсөлдөгчөө дарж авсан нь өдгөө нэгэнт тодорхой болсон. Тэр үед намаасаа дэмжлэг хүлээхийн тулд Н.Алтанхуягтай муудалцах нь түүнд ашиггүй байв. Гэвч  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа маргааш өдрөөс эхлэн аашаа хувиргаж, Н.Алтанхуяг болон түүний гэр бүл, Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг АТГ-аар шалгуулах кампанит ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг өөрийн баруун гар болох З.Энхболдоор намнуулах гэсэн оролдлого юм.

Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүл, үр хүүхдийн дунд АТГ-т шалгуулаагүй хүн үлдэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ыг эв нэгдэлд уриалан дуудаж, дараалсан гурван ч сонгуульд ялалт  байгуулахад зүг чиг нь болж, Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байгаагийнхаа төлөө  Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийн хамгийн том дайсан болж хувирчээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү болох Г.Дэнзэн эхний золиос байлаа. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн мэдлэг боловсролтой залуу хүний хувьд төрд хүчээ өгч, улмаар АН-ын зөвлөлд багтан уул уурхай, тэр дундаа Оюутолгойн асуудлаар судалгаа хийж эхэлжээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор тооцоо судалгаа хийж, АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрт ажиллан, 2012 оны сонгуулийн үеэр намынхаа шуурхай албаны даргын ажлыг хариуцаж байжээ.

Энэ залуугийн улс төрийн карьер мухардалд орох болсон шалтгаан нь өнөөх л Н.Алтанхуяг. Ерөнхий сайдын хүргэн дүү байсан нь түүний гэр бүлийг Тавантолгойн тендертэй холбоотой гэх 17 тэрбумын хэрэгт хутгаж, бас болоогүй, АТГ-ын хаалгыг татан, улмаар олон нийтэд өгөөжөө өгч эхлээд байсан ажлаасаа татгалзахад хүргэсэн билээ.”Эрдэнэс Тавантолгой” компанид шигдсэн хувалзнуудыг илчлэн бодит үр ашгийн тооцоог шударгаар хийж дэлгэн харуулсан нь эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хөндөж, Г.Дэнзэнг золиослох шалтгаан болсон гэлцдэг.

Гэвч үүнээс том шалтгаан байсан нь Н.Алтанхуягийн ойрын хүн гэдэг тодотгол нь Г.Дэнзэнг энэ бүх гүтгэлгийн золиос болгожээ. АТГ-ын дараагийн бай нь мөн л Г.Алтанхуягийн ойрын хүн болох, охин А.Саранзаяа болов. Нялх хүүхдээ асран гэртээ сууж буй энэ гэмгүй бүсгүйг АТГ “Цэвэр агаар” сангийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Нэгэнт шүүх байгууллагаар шийдэгдсэн хэргийг сөхөж, Н.Алтанхуягийн охин болж төрснийх нь төлөө А.Саранзаяаг буруутган шалгах улс төрийн сонирхол АТГ-т байна уу, эсвэл энэ байгууллагыг шууд удирддаг Ц.Элбэгдоржид байна уу?

Өдгөө АТГ Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх, С.Батмөнх нарыг мөн шалгаж эхлээд байна. Ийнхүү Н.Алтанхуяг болон түүний ойрын хүмүүсийг боргох болсны учир нь АН-ын дотоодод өрнөж буй дараагийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын төлөөх мөрөөдөл юм. Ялангуяа улс төрийн карьер нь 2017 оноор эцэслэж буй Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудалд олон жилээр Н.Энхбаярын адил халаа сэлгээгүй тухлах гэсэн том мөрөөдлөө ажил хэрэг болгож эхэлж буй бололтой. Дэлхий даяараа эдийн засгийн хямралд автан, монгол түмэн ч бас түүний зах зухыг чадан ядан туулж явахад АН ийнхүү 2016, 2017 оны УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа нэгнийгээ намнах, Н.Алтанхуягийг татаж унагах, намаа хагаралдуулах зарчмаар эхлүүлээд байгаа нь үнэхээр ичгүүртэй. Бас анх байгуулагдсан үеийнхээ нэр хүндийг аль хэдий алдаж намаг балчигт хутгалдсан АТГ чухамдаа Алтанхуягийг тарчлаах газар болон хувирсан юм бус уу, одоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (46.188.10.6)
    МАН-ы авлига, луйварыг ард тумэн ойлгосон учраас сонгууль АН-ын талд гарсан
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Жинхэнэ бодитой зураг
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (103.26.194.14)
    зөв зураг харагдаж байна. тэгээд хэн хожих гээд байгаа нь сонин? арчаагүй улс төрчидөөс болж монголчууд мөн ч олон жил мөлхөж байна даа?
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    Том авилгачдыг үлдээгээд зөвхөн улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэж АТГ байгуулсан юм биздээ. Бид шудрага ёс тогтооно гэж итгэж гэнэдэжээ. Тийм шудрага байсан юм бол МАН-аар дүүрэн том дээрэмчид болох Энхболд жунайг шалгасан чинь хаа байна. Улс төрд хамгаалалтгүй албан хаагчдаар шорон дүүргэж, даалгавар биелүүлснийх нь төлөө алж устгаж байгаам биш үү
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • 19001973 (103.26.194.8)
    Жолооч та тээврийн албаг татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • 19001973 (103.26.194.1)
    Жолооч та тээврийн албаг татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • 19001913 (103.26.194.7)
    Жолооч та тээврийн албаг татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 47 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    2 цаг 1 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    2 цаг 39 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 20 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    4 цаг 5 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    4 цаг 12 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    4 цаг 36 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    4 цаг 40 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    4 цаг 46 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    5 цаг 2 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    5 цаг 33 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    5 цаг 43 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    6 цаг 4 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 9 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    6 цаг 17 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    7 цаг 2 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    7 цаг 16 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    7 цаг 23 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    7 цаг 33 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    7 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК