
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл аваад эргүүлэн төлөөгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал тааруу байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд саатуулах байрандаа даарч хөрснөөс өвчин нь сэдэрч, гар хөл нь мэдээгүй болсон гэнэ. Тиймээс Ш.Батхүүг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд түүнд энэ долоо хоногт мэдрэлийн зангилаа тайлах мэс засал хийх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/