
Тэрбээр "Хүүг маань анх 17 тэрбум төгрөг идсэн гэж орон даяар зарлаад баривчилсан. Өвгөн бид хоёр нойргүй л хонож байлаа. Даанч яав даа. Би хятад хүний ганц охин. Өвгөн бид хоёр хөрөнгөтэй хүмүүс, тэрбумын орлоготой гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Гэтэл хүү маань ийм хэрэгт холбогдоно гэж байх уу. Хүү маань олон тэрбум төгрөг идэх байтугай нэг ч төгрөгийн хээль хахууль аваагүй, идээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэсэн ч болдоггүй юм байна. Анх 17 тэрбум гэж яриад эхэлсэн ч одоо нэг ч төгрөгийн хохирол батлагдахгүй байгаа. Ах, дүү хоёр хоригдож байхад 80 гарсан өвгөн бид хоёрт хэцүү байна. Нууц амрагийнхаа дансанд таван тэрбум төгрөг хийсэн, аавынхаа нууц амрагийн дансанд хоёр тэрбум хийсэн гэх юм. 80 гарсан манай өвгөнд ямар нууц амраг байх вэ, үүнээс л хүүгээ гүтгүүлж байна гэж мэдэж авсан. Манайхыг олон удаа нэгжсэн. Мөнгөтэй, мөнгөгүй таван хадгаламжийн дэвтрийг өнгөрсөн оны нэгдүгээр сард хурааж авснаас хойш чимээ ч алга. Олон газарт хандаж үзсэн. Эхнэр нь Японд эмчлүүлж байгаа. Шүүхийн шийдвэрийг дуулгаагүй байна. Энэ хооронд нэг ах нь өнгөрсөн, нэг бэр өнгөрлөө. Улсад 30 гаруй ажиллачихаад шоронгийн хадаас болчихоор өвгөн бид хоёр яаж хүлээх вэ дээ" гэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (27)