
Бүх залуучууд орондоо ямар нэгэн асуудалтай тулгардаг. Гэхдээ тэд найз охиддоо асуудлаа дэлгэснээс "Бүрэнхий" киноны бүх ангийг дараалан үзэхийг илүүд үзнэ. "Хамаг учир нь эр хүний бардам занд оршино. Эрчүүд өөрсдийнх нь сайн тал, туршлага, чадвар зэрэгт эргэлзэл төрүүлэхийг хэзээ ч хүсэхгүй. Түүнээс гадна, эмэгтэйчүүд хувийн бүх асуудпаа найз охидтойгоо ярих нь хэвийн үзэгдэл бол эрчүүд тэгдэггүй. "-гэж Passbnista номын зохиолч сексологч Йен Кернер нотолно. Тэгвэл Cosmo та нарт туслана! Бид дэлхий даяар 1000 гаруй эрчүүдэд асуулга тараагаад өөрсдийн хамгийн их айдаг зүйл болон нууцуудаасаа дэлгэхийг хүслээ. Асуулгуудыг цуглуулан нэгтгээд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа.
"Хэтэрхий сайхан байна гэдэг тийм ч сайн биш"
Хэтэрхий хурдан дур тавих нь нийт залуучуудын 65% -д санааг нь зовоодог асуудал юм байна. Нийт эрчүүдийн гуравны нэг нь 2 минутын дотор дур тавих хандлагатай байдаг. Чиний найз залуу, нөхөр чинь жинхэнэ секс марафончин байсан ч тэр хэзээ ч биеэ сул тавьж чадахгүй. Төлөвлөж байснаас өмнө дур тавьсан тохиолдолд өөртөө итгэх итгэлгүй болж, нөхцөл байдлыг хяналтаас алдсан мэт түүнд санагддаг. Ийнхүү түгшүүрт автсан хүн хэрхэн харилцан бие биедээ таашаал өгөх тухай бус харин огт өөр зүйлийг бодож, сексийн баяр баясгаланг үгүйрүүлдэг. Харин чи түүний дотоод тэмцлийн шинж тэмдгийг цаг алдалгүй олоод харж чадвал нөхцөл байдлыг өөрчилж чадна. Шүдээ зуурсан, булчин нь чангарсан, амьсгаа нь давхартсан шинж тэмдэг илэрвэл санаачлага гарган түүний дээр мордоорой. Ингэснээр хөдөлгөөний хурд саарах болно. Мөн дээш -доош хөдлөх бус урагш-хойш хөдлөх нь зүйтэй. Энэ үед үрэлт багасах бөгөөд түүнийг амархан дур тавихаас сэргийлж чадна.
Эсвэл бага зэрэг завсарлага аваад зүгээр л бие биенээ энхрийлээрэй. Энэ тохиолдолд түүний дур хүсэл буурахгүйгээс гадна хугацаанаас өмнө ч халихгүй.
"Би түүнийг яаж дур тавиулахыг мэдэхгүй байна"
Энэ бол хугацаанаас өмнө дур тавихтай адил хүчтэй айдас юм. Хэрвээ бүсгүйгээ дур тавиулж чадахгүй бол өөрийгөө хангалттай түвшинд эр хүн гэдгээ мэдэрч чаддаггүй байна. Тиймээс, чи түүнд ямар хөдөлгөөн, үйлдэл нь чамд таалагддагийг хэлж өгвөл маш баяртайгаар хүлээн авах болно.
Гэхдээ чамласан царай гаргаад удмаараа цэргийн дарга байсан аястай: "Ингэ, тэг!" гээд тушаал буулгах хэрэггүй. Харин оронд нь:" Ингэхээр надад үнэхээр гоё байна! Жаахан аяархан/хурдан /хүчтэй хийдээ?" гэхэд хангалттай. Чиний хүсэл тодорхой байх тусам түүнд амар байх болно.
"Тэр жирэмсэлвэл яах вэ"
Эрчүүдийн тэн хагасыг зовоодог энэ асуудлыг шийдвэрлэх аргыг аль эрт олсон билээ. Хэрвээ чи жирэмслэлтээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол энэ тухайгаа найз залуудаа хэлээрэй. Хэрвээ бэлгэвч хэрэглэхийг илүүд үздэг бол найз залуудаа өөрөө углаж өгөөрэй: бэлгэвчийн үзүүрээс хоёр хуруугаараа бариаддолгойд нь углаад, гарын ганц хөдөлгөөнөөр тултал нь дэлгээрэй. Ингэхдээ романтик уур амьсгалыг хадгалан авч үлдэхийн тулд үнсэлцэж болно шүү.
Хэрвээ чи түүний сэрлийг өвөрмөц байдлаар хөдөлгөхийг хүсвэл бэлгэвчийг амаараа углаж өгөөрэй. Гэхдээ бэлгэвч нь гааны амттай байвал зүгээр. Бэлгэвчний үзүүр хэсэг нь аман дотор, хуйларсан хэсэг нь уруул хавьцаа байхаар тохируулаарай. Амаараа толгойд нь углаад гараараа дэлгээрэй.
"Би аман секс хийж чаддаггүй"
Ихэнх эрчүүдийн хувьд аман секс бол маш хүндрэлтэй асуудал байдаг. Тэд яг юу хийхээ төдийлөн мэддэггүй. Өөрөөр хэлбэл, тэднээс юуг хүсээд байгааг, юун дээр анхаарлаа хандуулах ёстойг ойлгодоггүй. Эрчүүдийн 45% -ийг айлгадаг энэхүү тоглоомыг амжилттай давах гол түлхүүр нь нарийвчлал болон тодорхой байдал. Хэлээрээ ажиллавал чамд таалагддаг гэж найз залуудаа хэлэх нь тийм ч хангалттай бишээ. Тэгвэл яаж вэ? Зайрмаг долоодог шиг үү? Эсвэл хэлээрээ гэрэл асааж унтрааж байгаа мэт үү? Чамд таашаал өгөхөөс нь өмнө чамайг яаж энхрийлээсэй гэж хүсч байгааг өөрөө түүн дээр гуяны дотор талд нь үзүүлээрэй. Түүнд таалагдаж байгаа эсэхийг асуугаарай. Чамайг яг ингэж энхрийлэхийг түүнээс хүсээрэй. Хэдийгээр чи хүслээ шууд хэлж байгаа боловч, зэмлэж эсвэл зааж байгаа мэт харагдахгүй.