
Сүүлийн үед галын дуудлагууд буурахгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст 58 Г байрны 3 дугаар орцны айлд газ алдагдаж гал гарсан гэх дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хүүхдүүд нь нэг удаагийн газаар ажилладаг зуух асаасан, газ алдагдаж байсныг шуурхай ажиллаж аюулгүй болгожээ. Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Нарантуул" зочид буудлын саунд утаа гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад саун халаагч тень шатаж өөрөө унтарсан байжээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 40 дүгээр орц байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад Хүүхэд гэр бүл хөгжлийн төв “Төгөл” цэцэрлэгийн 15х10 метрийн хэмжээтэй сүрлэн байшингийн дээврийн хэсэг шатаж унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)