
Энэ сарын 22-ноос 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1822 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6, хулгайлах 11, танхайрах 14, булаах 2, дээрэмдэх 2, залилан 1, зам тээврийн хэрэг 15, осол 19 гарч 25 хүн гэмтсэн байна.