
Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн үхрийн 20 тугал цацраг идэвхит бодисоос болж үхсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Гэвч Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг “Дулаан уул” орчимд цацрагийн бохирдол илрээгүй гэдгийг холбогдох байгууллага нь тогтоосон.
Харин цацраг хэвийн хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргаснаас хойш тугал үхэж, мал гаргасан айлууд уушги нь толботож, өөрчлөлт орж байгаа тухай яригдах боллоо. Тухайлбал, энэ сарын 11-нд Зүүнбаян багт грван хөлтэй унага мэндэлсэн байна.