
Хонхороос Налайх орох замд өнгөрсөн бямба гарагт зам тээврийн ноцтой осол гарч гурван хүн газар дээрээ амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь хүүхэд, хоёр нь том хүн байсан аж. Осолдсон тээврийн хэрэгслийн жолооч нь хурд хэтрүүлснээр микро автобустай мөргөлдсөн гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Хэргийг одоогоор шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/