
БЗД-ийн 27-р хорооны 94-р байр халаалт ирэхэд шугам нь алдаатай ирснээс болж айлуудад ус алдаж хохирол учруулсан байна. Улмаар тухайн байрны оршин суугчид "Энэ байр нь оршин суугчдын тав тухыг хангахаар стандартын шаардлага хангасан ямар ч зүйл алга байна. Нэг давхарын айлууд нь бүгд даацын ханаа буулгачихсан. Дээврээс хүртэл ус гоожиж байна. Сантехникийн асуудал маш муу, тог байнга тасардаг. Ийм стандартын бус байрыг хүлээн авсан учир ирж байдалтай танилцаж шалгах хэрэгтэй байна" гэх гомдлыг МХЕГ-т тавьжээ. Улмаар МХЕГ-ын байцаагчид очиж нөхцөл байдалтай танилцаж, гомдлын дагуу шалгаж 58 тоот байрны паркетин шалыг солих, гадна хаалганы саравчыг засварлах талаар “Хараа ривэр” ХХК-д үүрэг өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/