
Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хойно байрлах “Дөлгөөн Ундраа” нэртэй хүнсний дэлгүүрээс өндөг авахад муухай үнэртэй бөгөөд 2012.11.19-26 хооронд хүчинтэй гэсэн шинжилгээний бичигтэй зарж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү гэх гомдол нэгэн иргэний зүгээс МХЕГ-т иржээ. Улмаар шалгалтаар тус дэлгүүрт худалдаалагдаж байсан өндөгний мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээний бичигний хугацаа дууссан, үнэр орж муудсан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд худалдаалагдагдаж, рулетны хэрэглээний хугацаа дууссан байсан тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн худалдаалагдаж байсан 74 ш өндөг, рулет 4 ш нийт 27000 /мянган төгрөг/-ний бүтээгдэхүүнийг худалдагч н.Болормааг байлцуулан газар дээр нь устгаж 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0003143, 33-02-410/145 дугаартай устгалын акт үйлдэж устгажээ.
Д.Ундрах /24tsag.mn/