
Баянгол дүүрэг 18-р хороо 88 цэцэрлэгийн хүүхдүүд байнга шарлаж байна. Одоо бүр гурван хүүхэд шарласан эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Цэцэрлэгт нь ариутгал халдваргүйжүүлэлт ерөөсөө хийгдээгүй. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү гэх гомдлыг эцэг, эхчүүд МХЕГ-т тавьжээ. Улмаар эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч И.Наранцэцэг иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 88 дугаар цэцэрлэг дээр хяналт шалгалт хийж халдварт өвчний голомтонд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалган илэрсэн зөрчлийг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч дээр 421.200 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)