
" Чингэлтэй дүүрэг 3-р хороо 50 мянгатын 17-р байрны 1 давхарт “Мистер пиццаны” газар ажиллаад агааржуулалт маш муу учир үнэр танар нь үнэртээд дээшээ айлуудын хана мөөгөнцөртөж мөн газ хэрэглэж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдол МХЕГ-т иржээ. Улмаар МХЕГ-ын байцаагчид тус газрыг шалгахад агааржуулалтын төхөөрөмжийг тогтмол ажиллуулдаггүй, халуун боловсруулалтын төхөөрөмжийг цонхны дэргэд байрлуулсан, технологи урсгал буруу зэрэг зөрчил илэрсэн тул 33-03-404/307 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага өгч, хүнсний тухай хуулийн дагуу 100.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)