
Сүүлийн үед олон нийтийн худалдаа төвүүд шатах тохиолдол ихээр гарсаар байгаа. Тэгвэл өчигдөрхөн "Хар хорин" худалдааны төвийн комиссын барааны 2 лангуу шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, борооны хамгаалалт болгож дэлгэж тавьсан гялгар уут шатсанаар тухайн гал гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/