зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюун: Магадгүй дараагийн туг тахих хүн миний нөхөр ч юм бил үү. Үнэхээр айж байна

2014-5-27
0
ЖИРГЭХ

1     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид “Тэнгри” холдингийн захирал Х.Анхбаярыг бараг арван сар гаруй хугацаанд саатуулжээ. Гэтэл сүүлийн үед түүний бие эрс муудаж, нуруун дээр нь хавдар үүссэн байна. Тиймээс III шатлалын эмнэлэгт нэн даруй шинжилгээ өгч, эмчилгээ хийлгүүлэх хүсэлтээ түүний өмгөөлөгч болон эхнэр Ё.Оюун нар удаа дараа ШШГЕГ, АТГ, прокурорт уламжилсан нь тусыг эс олж өнөөдөртөө золгожээ. Энэ талаар Х.Анхбаярын эхнэр Ё.Оюунтай ярилцлаа.

-Таны нөхрийн бие эрс муудаж, нуруун дээр нь хавдрын шинж тэмдэг илэрсэн гэж дуулсан. Хамгийн сүүлд хэзээ түүнтэй уулзсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон анхан шатны шүүх хурлын үеэр харлаа. Үнэхээр их ядарсан харагдаж байсан. Миний ханийг саатуулагдсанаасаа хойш гурван хорих анги дамжуулсан. Анх Төв аймаг дахь саатуулах газар хоёр сар, дараа нь Зүүнхараагийн хорих ангид бас хоёр сар, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид өдийг хүртэл саатууллаа. Энэ хооронд миний нөхөр 20 гаруй килограмм турсан. Турах шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа. Шоронгийн нөхцөлд хэн турдаггүй байлаа гэх ч хүн таарсан. Гэхдээ 20 гаруй килограмм турна гэдэг нь тураалын эхний шат. Бараг тураалын хоёрдугаар шат руу орсон гэсэн үг гэж эмч хэлж байна билээ.

-Нуруун дээр нь хоёр хавдрын шинж илэрсэн гэсэн. Тэр нь гайгүй юу. Зовиурлаж байна гэж байсан. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн хүсэлтийг олон удаа өгсөн гэсэн. Өнөөдрийг болтол хүлээж авахгүй байх шалтгааныг холбогдох байгуул­лага юу гэж тайлбарлах юм бэ?

-Бодит байдлаас тасарсан зүйл юм билээ. Олон удаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж өгнө үү гэж хандаж байсан. Хоригдсон өдрөөс нь эхлээд л энэ хүний эрүүл мэнд тааруу байна гэдгийг уламжилсан. Гэвч өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэнгүй. Миний нөхрийн нуруун дээр хоёр хавдар гарчихсан шаналж сууна. Юу нь мэдэгдэхгүй, өвчтэй гэж жигтэйхэн гэсэн, тэр хавдар нь. Хавдар тоглоом биш. Ямар ч тэнэг хүн ч үүнийг ойлгоно доо. Гэвч хорихынхон хүнийг гэдэггүй юм байна. Үнэхээр гомдох юм. Уг нь нүдэн дээр нь сэжигтний бие дордож байхад яагаад эмнэлгийн тусламж үзүүлж болохгүй гэж. Нуруун дээр нь юу нь мэдэгдэхгүй зүйл гарчихаад шаналж байгаа хүнд шинжилгээ хийлгэх хугацаа өгч болно оо доо, уг нь. Гэвч ингээд үх гэж байгаатай агаар нэгэн адил хорихынхон аяглаж байна. Магадгүй дараагийн туг тахих хүн миний нөхөр ч юм бил үү. Үнэхээр айж байна.

-Таны нөхрөөр хэн, яагаад туг тахина гэж.

-Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг даа. Хийгээгүй хэргийнх нь төлөө өдий олон сар шоронд суулгасан хүмүүс ямар нэг хэрэг үүрүүлж байж сална шүү дээ. Яг хэн гэдэг хүн миний нөхрийг цааш явуулах гээд байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ нэг л үнэн бий. Миний нөхөр Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон уу, оролцсон. Магадгүй манай бизнесийг булаах гэсэн сэдэлтэй хүн байхыг үгүйсгэхгүй.

-Хэрэг нь нотлогдоогүй байхад хориод байна гэдэг “асуудал” шүү. Хэрэг яаж шийдвэрлэгдэх төлөвтэй байна вэ?

-Яаж шийдвэрлэхийг ойлгохгүй байна. Нэг л их Эрүүгийн хууль, зүйл анги хэлээд л энэ хүнийг байлгаад байдаг.

-Ингэхэд танай нөхрийг анх ямар зүйл ангиар мөрдөн байцааж эхэлж байсан юм бэ. Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглээд байсан санагдана. Замын дундаас дахин өөр зүйл анги нэмэгдэж байцаах болсон гэж байсан.

-Мөнгө угаасан гэдэг чинь бохир мөнгө оруулж ирээд ямар нэгэн байдлаар түүнийг бизнест оруулаад буцаад гаргана гэж би ойлгож байгаа. Манай хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн мөнгө нэг данснаас нөгөө данс руу шилжиж орж байсан. Тэгэхээр тэр мөнгө бүртгэлтэй гэсэн үг. Манай хөрөнгө оруулагчид дэлхий дахинд нэр хүндтэй байгууллагууд байдаг. Тэр хүмүүсийн мөнгийг бохир гэж хэлж байгаатай ялгаагүй юм. Манай нөхрийг анх Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар баривчилсан байдаг. Нэг нь мөнгө угаасан. Нөгөө нь кадастрын албаны дарга нартай хуйвалдаж цуцлах гэж байсан газрын лицензийг цуцлуулахгүй авч үлдсэн гэсэн үндэслэлээр байцааж эхэлсэн. Улмаар гүйцэтгэх ажиллагааны үеэр олон материал цугларсан учир саатуулах арга хэмжээ авна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, хорьсон.

-Холбогдох газруудын гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материалтай та болон нөхрийн тань өмгөөлөгч танилцаж үзсэн үү. Тэнд чухам ямар материал цугларсан байна вэ?

-Гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материалтай танилцахыг прокурорт удаа дараа уламжилж, хүсэлт гаргасан. Гэвч прокурор тийм материал байхгүй гэдэг. Шүүхэд Х.Анхбаярын гэгдэх хавтаст хэрэг шилжиж ирэхэд ямар нэг гүйцэтгэх ажиллагааны үед цуглуулсан гэх материал ирээгүй болдог. Тэгэхээр миний нөхрийг гүйцэтгэх ажиллагааны материал дээр үндэслэж саатууллаа гэдэг нь худал болж таарсан.

-Кадастрын албаны дарга нарт мөнгө өгч цуцлагдах гэж байсан газрын лицензийг цуцлуулалгүй авч үлдсэн гэх хэргээр байцаасан гэлээ. Бас л илрээгүй биз дээ.

-Хэн гэдэг даргад хэдэн төгрөг өгч цуцлагдах гэж байсан газрын лицензийг цуцлуулалгүй авч үлдсэн нь бас тодорхойгүй. Прокуророос ч энэ тухай асууж үзсэн. Ямар нэг даргын нэрийг хэлдэггүй. Үүнийг юу гэж ойлгох вэ. Тэгтэл анх үүсгэсэн хэрэг нь яваандаа тусгаарлаж дахин зүйл анги гаргаж ирсэн. Нэгдүгээрт, авлига өгсөн. Нөгөө хүн авлига авсан. Хоёрдугаарт, улсад татвар төлөөгүй гэдэг зүйл ангиар шалгаж эхэлсэн. Энэ үүсгэсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад батлагдаагүй. Авлига өгсөн, авсан гэх хэрэгт дөрвөн хүн холбогдсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан талийгаач Д.Амарсайхан, миний нөхөр, Р.Чандмань нарыг хорьж байцаасан. Харин Н.Отгонболдыг гадуур байцаасан. Н.Отгонболд нь дамжуулагч хийсэн, Р.Чандмань нь халхавч болсон, миний нөхөр авлига өгсөн, талийгаач Д.Амарсайхан авлига авсан гэдгээр мөрдөн байцаалт явуулсан. Гэтэл дээрх нэр бүхий хүмүүс энэ төрлийн хэрэг үйлдсэн гэх нэг ч баримт олдоогүй, нотлогдоогүй. Тэгсэн атлаа эдгээр хүмүүсийг хорьсоор эцэст нэг хүний алтан амь эрсдлээ.

-Нотлогдоогүй хэргийн төлөө хоригдох нь хүний эрх зөрчигдсөн болно. Энэ бүхнийг холбогдох байгууллага нь юу гэж тайлбарлаж байх юм.

-Хамгийн сүүлд цагдан хорих хугацааг сунгах тайлбарт “Бодит байдлыг нотлоход саад болж болзошгүй” гэсэн тайлбараар сунгасан. Гэтэл хавтаст хэрэгтэй бүх өмгөөлөгч танилцаад бүх зүйл нээлттэй болчихсон байхад Х.Анхбаяр гэдэг хүн яагаад мөрдөн байцаалт болон бусад арга хэмжээнд саад учруулна гэж. Миний нөхрийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаад бараг арав гаруй хонож байна. Өмгөөлөгч хүртэл энэ тухай хэлсэн ч тусыг эс олсон. Надад энэ хэрэг гэгдэх зүйлийг ойлгоход бэрх байна.

-Талийгаач Д.Амарсайханы хэрэгт ямар холбоотой юм бэ?

-Талийгаач Д.Амарсайхан 50 сая ам.доллартай ямар ч хамаагүй юм шиг байна билээ. Энэ хэргээс нь болж хорьсон гэж ярьдаг ч нотлогдоогүй гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тэгэхдээ хэрэг нь хүлээгдээд байж байгаа. Дээрч хүмүүс 50 сая ам.долларын асуудалтай ямар ч хамаагүй. Гэтэл хамсаатнууд л гэж яриад байгаа.

-Яагаад шүүх хурлыг хамт хийсэн юм бэ?

-Авлига өгсөн, авсан үндэслэлээр шүүх хурлыг нэг явуулж байна. Авлига авсан гэдэг нь нотлогдоогүй.

-Таны хувьд нөхрөө хоригдсоноос хойш ар гэрийн асуудлыг шийдэх гэж бишгүй дээ зүдэрч байгаа. Ар гэрийн амьдрал ямар байна даа.

-Бид хоёр гурван хүүхэдтэй. Ямар ч байсан ханийгаа гарч ирэхэд гурван хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй шиг байлгах болно. Дээр нь миний ханийн нэр дээр байдаг компани байна. Анх ханийгаа гарч иртэл үйл ажиллагааг нь тасалдуулахгүй шиг ажиллуулна гэж боддог байлаа. Сүүлдээ арга барагддаг юм байна. Эхнээсээ үүдээ бариад эхэлсэн. Компани үүдээ барих нэг хэрэг. Ард нь байгаа олон хүн ажилгүй болж байна гэж бодохоор сэтгэл өвдөх юм. Бид өчигдөр компани байгуулаад өнөөдөр нурааж байгаа хүмүүс биш. Миний ханийн 20 гаруй жил зүтгэсэн хөдөлмөр арав гаруй сарын дотор нурж байна. 70 гаруй залуу ажиллаж байлаа. Тэд бас л ажилгүйчүүдийн эгнээнд нэгдлээ. Өнөөдөр нэг л компанийг нь ажиллуулж байна. Долоон ажилтантай. Тэдний цалин хөлсийг хэрхэн, яаж тавих вэ гэж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж сууна. Гэхдээ ямар ч байсан ханийгаа гарч ирэхэд нэг ч гэсэн компанийг нь ажиллуулаад суух юмсан гэж бодох юм. Ер нь Х.Анхбаяр гэдэг хүнийг нэг мөсөн эвдэж, ар гэр, ажил төрөл нь сүйрэхэд бэлэн байна. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад Монгол Улсын сайн сайхны төлөө юм хийе, бүтээе гэсэн үндэсний хөрөнгө оруулагчдыг нурааж, мохоож байгаа юм бэ.

М.Ариунтуул
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (182.160.35.190)
    энэ боогийг шалгах хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • boogii (202.126.91.71)
    Zuw shvv dee!!Shalgah hvnee shalgah l heregtei!!! Odoo tsagt ene hurungutwei,mungutei luiwarchid yum l bol helmegdlee horigdloo getsgeeh bolj hewleleer shuugian tarij hergee haatsailah bolj!!Ene neg awgai jigteihen sonin sonin yum l hewleleer yariad baih yum hvnii erh gedeg yumiig edlej chadah yum aa!!!!!!
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Ингэж далчиганж байгаад дайн гаргахвий дээ энэ АТГ, МАН , АН
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.134.253)
    Хуулийнхан түүний отор АТГ нэг л биш ээ. Иймэрхүү байдлаар эхлэж хориод араас нь хэргийг үүсгэж, тулгадаг хуулийн байгууллага монголд ганц үлджээ.
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.126.91.159)
    АТГ, ЦАГДАА, ПРОКУРОР хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. Хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. Гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. Энэ нь 2-12 сар байна. Прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. Энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. Энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. Сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. Үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. Тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. Эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. Ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. Хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. Ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. Ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. Үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. Найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. Учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. Үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. Хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. Нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. Тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. Энэ бүхнийг яагаад АТГ, УМБГ, ПРОКУРОР хийгээд байна вэ? Мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. Мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох Улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, Том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. АТГ -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. Шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Ард түмэн хуучин НАХЯамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй АТГ УМБГ-ынханы худал ПР -т маш их автаж байна. Энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй Тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. Түүнийг хар тамхичин, янхантай нөхцөгч болголоо. Монголын АТГ, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. Ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. Цагдаа, АТГ, Прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны Хитлерийн СС-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. Хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй ***** болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед Монголын төр, НАХЯөмны талаар бурууг тод ярьсан Чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, АТГ -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. Хэлмэгдүүлэлт Монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? Энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • saruulaa (202.61.97.16)
    tiim shuu buruutai eseh ni neg hereg mongoliin tur unende biznes erhlegchdi dotoodiin hurungu oruulagch nariig mulhuulj bna
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.131.226.2)
    tiimee odoo gudamjar duuren ajilgui hvmvvs bnshdee, baylag buteegchidee ingej barij horiod bhaarchin hvn buteej hvn hiih yum be
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    1 мин
  • Камертон хамтлагийн "дурсамж сэдрээх" ЕСӨН дуу
    31 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    45 мин
  • Даншиг наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    1 цаг 2 мин
  • 3х3: Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа
    1 цаг 23 мин
  • Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханыг тахиж байна
    1 цаг 31 мин
  • “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    1 цаг 44 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 56 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
    2 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    2 цаг 22 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    3 цаг 50 мин
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 28 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    17 цаг 42 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    18 цаг 20 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    19 цаг 2 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    19 цаг 46 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    19 цаг 54 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    20 цаг 17 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    20 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК