
СХД-ийн 11-р хороонд оршин суух 10 настай эрэгтэй М нь шүдэнзээр тоглож байгаад хоёр монгол гэр, "аксент" маркийн автомашиныг шатаасан байна. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй байна. Юутай ч эл хэргээс улбаалж эцэг эхчүүд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Учир нь сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ харах хүнгүй гэх шалтгаанаар хараа хяналтгүй ганцааранг нь орхих тохиолдол ихээр гарч байгаа. Гэвч таны хүүхэд, гэр орон чинь ямар ч аюулд өртөж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)