
Наран ургах, шингэх: 05.17-20.43
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Аргын тооллын 5 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж. биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал. адгуус муулах. сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.