
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн ч энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшилсон юм. Тэгвэл шүүх хурал маргааш болох юм. Өнгөрсөн удаагийн шүүх хурал Н.Отгонболдын өмгөөлөгч хүнд зодуулсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас хойшилсон юм.
Юутай ч Д.Амарсайхан агсаныг авлига авсан. "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаярыг авлига өгсөн. Талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийг халхавч болсон. Н.Отгонболдыг дамжуулагч хийсэн гэдгээр сэжигтнээр татсан байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/