
Өвөрхангай аймаг дахь Хархорин сумын Эрдэнэзуугийн хийдээс 100 сая төгрөгийн үнэ бүхий долоон бурхан алдагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэргийг Цагдаагийн газар болон УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шуурхай эрэн сурвалжилснаар гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлсэн. Хуулийн байгууллагууд тус хэрэгт холбогдулан нэгэн Хятад иргэнийг сэжиглэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Учир нь хятад улсын иргэн анх үнэт үзмэрүүдийг хулгайлуулах саналыг манай улсын гурван иргэнд тавьснаар хэрэгтнүүд хулгайлсан байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн олдсон долоон үзмэрээс зарим нь хуурамч байгаа учир нарийн шинжилгээг хийж байгаа талаар зарим эх сурвалжууд хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)