Энэ сарын 27-ны
өдөр Чингисийн талбай дээр түрээсийн дугуйгаар явж байсан 15 настай иргэн
хүүхэд мөргөж гэмтээлээ гэсэн дуудлага ирсэн байна. Тухайн дуудлагын дагуу
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгалтын ажиллагаа явагдаж
байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд талбай дээр чөлөөт
цагаа өнгөрөөх гэж ирж буй хүмүүс дугуй, скит, ролкоор явж байх үедээ аюулгүй
байдлаа хангаж оролцохгүй бол бага насны хүүхдийг гэмтээх, өөрсдөө гэмтэж
бэртэх тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бид та бүхэнд
дугуйны бизнес зөвшөөрөлтэй эсэх хэр баталгаатай байдаг талаар эргэн мэдээлэх
болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)