
Сүүлийн өдрүүдэд баруун болон зүүн аймгуудаар шуурч гамшгийн хэмжээнд хүрч байна гэж ОБЕГ-аас мэдээлж байна. Булган аймгийн зарим сумаар л гэхэд энэ сарын 26-ны өдөр салхи 21-26 метр секунд хүрч шуурсаны улмаас Булган суманд халуун усны байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр, "Эйл-Март" худалдааны төвийн байрны төмөр дээвэр тус тус салхинд хийсч зогсоолд байсан дөрвөн суудлын автомашин өртсөн байна.
Д.Дуулим