
Б.Дулам гэх 69 настай иргэн хоёр азарга буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Хүүгийн тариан талбайг манадаг байсан тэрбээр тариан талбай руу орсон адуунуудыг ТОЗ-8 маркийн буугаар буудаж алсан нь тогтоогдоод байгаа аж. Гэхдээ эл хэрэг өнгөрсөн онд гарсан бөгөөд 69 настай уг эмээг баривчлах ялаар шийтгэсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд болсон бөгөөд Б.Дуламыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хандаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 531.1 зааснаар гурван сар, арван хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн байна. Улмаар 17.5 сая төгрөгний торгууль ч оноожээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)