Улсын дугаарын цифрийг өөрчлөн замын хөдөлгөөнд оролцож хүн мөргөөд зугтсан, хүн чанаргүй жолоочийг олж илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өглөө 09.00 цагийн үед Баянгол дүүргийн Телевизийн буудлаас уруудаж явах замдаа зам гарч байсан эмэгтэйг болон машин мөргөөд хэргийн газраас зугтжээ. Тухайн үед жолооч гэр бүлийнхээ хүнтэй маргалдсан учир зүрхний эм болох валидолийг хэтрүүлэн хэрэглээд явж байсан аж. Жолоочийн хэлж буйгаар "Хэргийн газраас хэргээр зугтаагүй. Ухаан самуурсан байсан. Эргэж тухайн хүмүүсийг олж уулзах байсан" гэв. Харин машины дугаарын хувьд "Би машины дугаараа худалдаж аваад удаагүй байгаа. Машины дугаараа өөрчилсөн нь үнэн" гэв.

Сүүлийн үед зам тээврийн осол хэрэг гаргачихаад хэргийн газар орхиж зугтаах, мөн дугаарын хязгаарлалтай холбоотой улсын дугаарыг өөрчилж хөдөлгөөнд оролцох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)