
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн ч энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшилсон юм. Тэгвэл шүүх хурал яг одоо хорих 461 дүгээр ангид эхлэх гэж байна. Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй учир өнөөдөр шүүх хурал болдогоороо болно гэдгийг албаныхан хэллээ.
Өнгөрсөн удаагийн шүүх хурал Н.Отгонболдын өмгөөлөгч хүнд зодуулсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас хойшилсон юм.
Юутай ч Д.Амарсайхан агсаныг авлига авсан. "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаярыг авлига өгсөн. Талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийг халхавч болсон. Н.Отгонболдыг дамжуулагч хийсэн гэдгээр сэжигтнээр татсан байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)