
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн автобусны буудлын урд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Эксел загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй төмөр амбаарт эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 47А гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн дотуур байрны суурийн давхарт утаа гэсэн дуудлагыг 19:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад тус сургуулийн ажилчдын өрөөнд угаалгын машин шатаж өөрөө унтарсан байсан.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 23:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг Тоёота Спринтер загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/