
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Хоригдох хугацаандаа түүний биеийн байдал эрс муудаж чихрийн шижин өвчин нь хүндэрсэний улмаас эмнэлэгт хэвтэж, мэс засалд орох ёстой болсон. Тэгвэл түүнийг батлан даалтад гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэдрэлийн зангилаа тайлах мэс засал хийлгэх аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)