
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарын шүүх хурал хорих 461 дүгээр ангид эхэлсэн байгаа. Тус хэрэг дээр нийт есөн өмгөөлөгч ажиллаж байгаа бөгөөд эдгээр өмгөөлөгчид шүүх хурлын үеэр хэргийг хянасан прокурор, Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Учир нь өмгөөлөгч нар Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан хорих ангид байхдаа нас барсан нь Шүүх, прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцээд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар Шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөхөөр хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/