
Шүүгдэгчдийг өмгөөлж буй есөн өмгөөлөгч "Д.Амарсайхан агсныг амь насаа алдахад уг хэргийн шүүгчид, улсын яллагч нар тодорхой хэмжээгээр буруутай" гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Шүүх хуралд оролцож буй шүүгч нараар хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг өнөөдөр гаргасан юм. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг үдээс хойш гаргажээ. Гэтэл шүүгчдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хурлын танхимыг орхин гарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)