
Хэд хоногийн өмнө “Туушин” компанийн гаалийн хашаанд цөмийн хог хаягдлууд буулгаж байна гэх мэдээлэл цахим ертөнцөөр гарсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд ташаа мэдээлэл болохыг баталж байна. Харин олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан зураг бол ус цэвэрлэх төхөөрөмж гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. Тодруулбал, цөмийн энергийн газар тухайн газар очиж хяналт шалгалт хийхэд Ус цэвэрлэх байгууламж барихад ашигладаг цуглуулгат танк байсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, цуглуулга танк гэдэг зүйлийг чингэлэгт ачиж гадуур бэхлэсэн байсныг цөмийн хаягдал хэмээн олон нийтийн цахим хаягт байршуулсан нь иргэдэд буруу ойлголт төрүүлжээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас тодруулахад "Өдөрт сая сая чингэлэг ачигдаж байдаг. Гэтэл арай өөр чингэлэг байхыг хараад ийм мэдээлэл тарааж, нийгэмд айдас түгшүүр өгсөн байсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/