
Өчигдөр 12.40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг, 1-р хороолол, Цамба гаравын явган хүний гарцан дээр явган зорчигч машинд мөргөгдсөн ноцтой осол гарлаа. Энэ талаар НЗЦГ-ын УСХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболдоос тодруулахад " Цамба гаравын явган хүний гарцан дээр явган зорчигч машинд мөргөгдсөн осол гарсан. Тухайн ослын дүрс бичлэг камерт бичигдсэн байсан. Хэрэв иргэн та явган хүний гарцаар гарч байгаа бол гэрлэн дохиогоо сайн баримтлах хэрэгтэй. Харин жолооч нарын дүрэмд зааснаар жолооч гарц руу ойртож байгаа тохиолдолд хөдөлгөөний хурдыг хасч явган зорчигч зам хөндлөн гарч байгаа бол анхаарал сэрэмжтэй байх ёстой" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)