
Го.Акимийн “Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” номыг нэрт орчуулагч Г.Дашдаваа англи хэл рүү орчуулж, америк багш Дэвид Чейз ариутган шүүжээ.
“Just one Genghis Khan on Earth, The Sitting Pretty of Blue Mongols” номыг “Жак Уэтерфорд” сан эрхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж хэвлүүлсэн байна. Уг номд Чингис хааны Ертөнцийг үзэх үзлийг өөрийнх нь айлдсан айлдал, сургаал, захиас, зарлигт тулгуурлан гаргажээ. Чингэхдээ Монголын түүхэн эгзэгтэй үйл явдлыг болсон газар нутагтай холбосны үндсэн дээр Чингис хааны юу сэтгэж, юу бодож байсныг өгүүлсэн байна.
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, сэтгүүлч, орчуулагч Го. Аким 30 орчим ном бичиж, 30 орчим ном орчуулсан юм.
Сэтгэгдэл (2)