Хятадын Засгийн газар Хонконгийн тэмцэгчдийг тагнахаар ухаалаг гар утасны програм ашиглаж байгаа гэж АНУ-ын хамгаалалтын пүүс мэдээлэв. Энэ програмаар дамжуулан утсан дээрээ хадгалсан дугаар, дуудлагуудыг шалгаж болдог гэнэ. mRAT хэмээх давшилтэт програм хангамж нь ийм боломжийг олгодог байна. Уламжлалт ажлын компьютер, ухаалаг гар утаснуудад энэ програмыг ашигладаг ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Америк компаниудын нууц мэдээллийг хулгайлсан хэрэгт Хятадын цэргийн албан хаагчдыг буруутгасан юм. 
























































