Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын дээд албан тушаалтнуудтай уулзжээ. Хоёр орны удирдагчид ингэж уулзах нь туйлын ховор тохиолдол юм. Энэхүү уулзалтаар Солонгосын хойг дахь цэргийн түрэмгийллийг зогсоох асуудлаарх дээд хэмжээний яриа хэлэлцээрийг үргэжлүүлэхээр шийдэлд хүрлээ. Азийн спортын наадмын хаалтад оролцохоор Хойд Солонгосын Ардын армийн улс төрийн товчооны дарга Ванг Пён Со буюу хоёр дахь том эрх мэдэлтэн, Ким Чен Уны тэргүүн туслах Чой Рён Хай хүрэлцэн ирсэн нь содон үйл явдал боллоо. Хоёр Солонгос 1950-53 оны хооронд үргэлжилсэн дайнаас үүдэн өнөөг хүртэл тэмцэлдсээр байгаа юм.

























































Сэтгэгдэл (1)