Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн Сирийн хил рүү нэвтрэхийг завдсан Курд үндэстний идэвхтнүүд рүү нулимс асгаруулах хий цацжээ. Хилийн нөгөө талд Сирийн Кобане хот дахь Курд үндэстнүүд “Исламын улс” бүлэглэлийн дайчдын дарамт шахалтанд орж, харгис хатуу дэглэмийг тэсэн амьдарч байна. Туркийн Курдууд үндэс нэгтнүүдээ аврах гэж хил давахыг завдсан ч эрх баригчид хорьсоор байгаа ажээ. Энэ хооронд Курдын дайчид газар нутгаа хэт даврагчдаас чөлөөлөхөөр дайтсаар... Хэт даврагчид хотын өмнөд болон зүүн талаар дайрч, их буугаар галлажээ. Тиймээс Туркийн парламент Ирак, Сирийн хэт даврагчдыг устгахаар цэрэг илгээхийг зөвшөөрсөн юм.



























































Сэтгэгдэл (2)